Wednesday, November 11, 2009

ШИНЭ МЭДЭЭ

Бид шинэ блогтой боллоо
Увс аймгийн Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Б.Болдбаатар миний бие гадаад хэлний багш, сурагчдад зориулсан www.uvs-fl-teachers.blogspot.com хаягтай blog ажиллуулж эхэлж байгаадаа баяртай байна. Уг блогыг БСГ-аас гадаад хэлний чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон сургуулиудын гадаад хэлний секцийн хийсэн ажлыг багш нарт өөр хооронд нь мэдээлэх ,багш нарт арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээлэл харилцааны технологийг сургалтанд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Мөн гадаад хэл сурч буй сурагчдын хэл сурах идэвхийг дээшлүүлэх үүднээс тэдний сонирхлыг татахуйц орос - англи хэл дээрх мэдээ мэдээлэл, сурагчдын бүтээл зэргийг манай блогт байршуулж байх болно.Та бүхэн манай блогны талаарх санал хүсэлт болон өөрсдийн үйл ажиллагааг бусдад таниулахыг хүсвэл :bobuzane@yahoo.com гэсэн хаягаар хандана уу.